Канадын Торонто хотод хэдхэн хоногийн өмнө буутай этгээд халдлага үйлдэж хоёр хүний аминд хүрч, 12 хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. Тэгвэл Торонто хотын зөвлөл энэ хэрэгтэй холбоотойгоор хотод гар буу худалдахыг хориглохыг Засгийн газраасаа хүсчээ. “Торонтод олон хүн биедээ гар буу авч явж байна. Тэдэнд буу ямар хэрэгтэй юм бэ” гэж хотын захирагч Жон Тори мэдэгдсэн байна. Тэрбээр гар буу худалдахыг зогсоох нь хотынхоо иргэдийн амь насыг хамгаалж, халдлагаар амиа алдсан хүмүүсийг хүндэтгэж байгаа хэрэг гэжээ.
Торонтод хүмүүс рүү буудсан залуу сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хянах чадваргүй нэгэн байсан билээ. Иймээс хотын дарга буу эзэмших зөвшөөрөлтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайтар шалгах хэрэгтэй байгааг Засгийн газартаа хандан хэлжээ. Канадын хамгийн олон хүн амтай Торонто хотод сүүлийн жилүүдэд буутай холбоотой гэмт хэрэг ихээр гарах болсон.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
SHASHIN SHUTEH SONIRHOLTOI HUMUUSIIN SETGETSIIN N SHALGADAG BOLGOMOOR BNA