Хойд Солонгос АНУ-д Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх нь цогцос, сураггүй болсон байсан дайчдын цогцосны үлдэгдэл зэргийг эргүүлэн өгчээ. Цагаан ордоноос мэдээлснээр Хойд Солонгосын Засгийн газрын шийдвэрийн дагуу АНУ-ын агаарын цэргийн хүчний “С-17” онгоц сураггүй болсон цэргүүдийн цогцсыг ачин Вонсанаас нисчээ. Онгоц Өмнөд Солонгосын Осан агаарын баазад очих аж. Тус баазад ирэх сарын 1-нд Хойд Солонгос америк цэргүүдийн цогцсыг буцаан өгөх ёслол болох гэнэ.
АНУ болон Хойд Солонгосын төлөөлөгч нар энэ сарын 15-нд Панмунжомд уулзсан байна. Тэд Солонгосын хойгоос америк цэргүүдийн цогцсыг эргүүлэн авах талаар ярилцаж тохиролцжээ. Энэ талаар өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болсон АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт дээр мөн яригдаж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )