Хятадад “Олон улсын цэргийн наадам-2018” эхэлжээ. Тэмцээн Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон Фузянь мужид болж байгаа аж. Энэ сарын 11-нд өндөрлөх “Олон улсын цэргийн наадам-2018”-д Хятад, Беларусь, Египет, Казахстан, ОХУ, Венесуэл, Зимбабве зэрэг 10 орны цэргүүд оролцож байгаа гэнэ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас санаачилсан “Олон улсын цэргийн наадам” нь “Суворов довтолгоо”, “Цэлмэг тэнгэр”, “Аюулгүй зам”, “Далай тэнгисийн довтолгоо” гэсэн дөрвөн үе шаттайгаар болно.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )