Турк улс БРИКС-д орох хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсаа БРИКС-ийн гишүүн орон болгохыг хүсч байна. Эрдоган Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудад хандан “Турк улсыг БРИКС-т хүлээж авбал энэ эвсэл БРИКСТ гэдэг нэртэй болох юм байна. БРИКС-ийн гишүүн орнууд миний саналыг таатайгаар хүлээж авсан. Бид энэ таван улстай “Их-20”-д багтдаг. Одоо биднийг БРИКС-т хүлээж авахад шаардлагатай алхмуудыг хийгээсэй гэж хүсч байна” гэжээ.

БРИКС-д Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн таван улс багтдаг билээ. БРИКС-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болсон юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top