Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф улсаа Зүүн Өмнөд Азийн орнуудын нөхөрлөл ба хамтын ажиллагааны гэрээнд /TAC/ нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурах гэнэ. “RT” агентлагийн мэдээлснээр Зүүн Өмнөд Азийн орнууд Ираныг энэхүү гэрээнд нэгтгэхээр зөвшилцөлд хүрсэн байна. Энэ нь Ираныг тус бүс нутагт төдийгүй олон улсад нөлөө бүхий орон гэдгийг харуулж байгаа аж.
Иран улс одоогоор “TAC” гэрээнд ажиглагчийн байр сууринаас оролцдог билээ. АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Сингапурт чуулж байна. Зургаан хоног үргэлжлэх чуулга уулзалтаар “TAC” болон “АСЕАН”-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )