Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Вашингтоны зүгээс Анкараг заналхийлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. “Anadolu” агентлагийн мэдээлснээр, Турк улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд хүлээсэн үүргээ биелүүлэх болно, гэхдээ ашиг сонирхлоо хамгаалж, хүндэтгэсэн харилцааг шаардана гэсэн байна.
АНУ-ын заналхийлэл хоёр улсын харилцааг үл хүндэтгэсэн, огтхон ч хүлээн зөвшөөршгүй байгааг Анкара мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган саяхан “АНУ Турк гэх холбоотноо алдах болно” гэж мэдэгдэж байсан юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )