Япон улс Хойд Солонгосын эсрэг хүчээ нэмнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 31

 Япон улс АНУ-ын “Lockheed Martin” зэвсэг үйлдвэрлэгч компаниас пуужингийн довтолгооноос хамгаалах системд шаардлагатай радаруудыг авахаар болжээ. Нэг нь л 1.21 тэрбум долларын үнэтэй энэхүү радаруудын тусламжтайгаар Япон улс Хойд Солонгосын баллистик пуужингийн аюулаас улс орноо хамгаалах аж. Гэхдээ АНУ-ын энэхүү радарын системийг суурилуулахад ирэх 30 жилийн хугацаанд 4.2 тэрбум доллар зарцуулах юм.

Японы Батлан хамгаалахын сайд Исунори Онодера “Хойд Солонгосын цөмийн зэвсэг манай улсад шууд заналхийлэл учруулж байна” гэжээ. Дээрх арга хэмжээ нь Японы цэргийн хүчийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн алхам гэдгийг Исунори Онодера хэлсэн байна.

Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын пуужингийн туршилтуудтай холбоотойгоор цэргийн хүчээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.24.236) 2018 оны 08 сарын 01

ДАРАНГУЙЛАГЧ ХУУРАМЧ БАГ ӨМСӨЖ ДЭЛХИЙН АРД ТҮМНИЙГ ХУУРСАН БАЙЖ ДЭЭ.

0  |  0
Цэцэг(202.131.243.186) 2018 оны 08 сарын 01

Хүний зэвсгийг хурааж устгаад өөрснөө зэвсэглэнэ гэвэл залуу зүгээр хараад суухгүй л байхдаа

0  |  0
иргэн(202.179.26.8) 2018 оны 07 сарын 31

Японууд Түүхэндээ ер нь дайн өдөөгөөд Ялж байсан удаатай юу

0  |  0
oyun(27.123.214.123) 2018 оны 07 сарын 31

ongorson boroonii hoinoos tsub nomroh gedeg yum huug oroldood baiabl tsomiin zebsegee dahiad turshih buyu hiine dhuu

0  |  0
Top