Охидууд нь дарангуйлагч эцгээ хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

 Москвад энэ сарын 27-нд аймшигт хэрэг гарчээ. 19 настай Ангелина Хачатурян гэх охин хоёр эмэгтэй дүүтэйгээ нийлэн төрсөн эцгийнхээ аминд хүрсэн байна. Тэрбээр 17 болон 18 настай хоёр дүүгийнхээ хамт 57 настай аав Михаил Хачатуряныгаа хөнөөгөөд өөрсдөө цагдаа дуудан эцэг нь тэднийг заналхийлж, зодож, бэлгийн дарамт учруулдаг байсныг хэлжээ. Охид дарангуйлагч эцгээ хөнөөхөөр шийдэж, унтаж байхад нь хутга, алх барин дайрсан байна. Энэ үеэр том охин нь шархаджээ.

Дээрх хэргийг мөрдөн шалгах үеэр охидын аав хатуу, зарчимч хүн байсан ч хар тамхи худалдаж, гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ. Том охин Ангелинагийнх нь ярьснаар аав нь хар тамхи хэрэглэж эхлээд тийнхүү өөрчлөгдсөн аж. Хачатуряны машинаас хоёр кг героин олджээ. Түүнчлэн байрнаас нь ангийн болон бусад буу зэвсэг олсон байна.

Охидын ээж болон 21 настай ах нь дарангуйлагч эцгийнхээ үйлдлийг тэсэлгүй гэрээсээ явсан байжээ. Гэвч ах нь гурван дүүгийнхээ үйлдсэн хэргийг өмөөрөхгүй, тэднийг өөрсдийгөө хамгаалсан гэж бодохгүй байна гэж хэлжээ. Төрөл төрөгсөд нь Михаил  Хачатуряны үйлдлийг мэддэг байсан ч түүнээс санхүүгийн дэмжлэг авдаг байсан учир дуугүй өнгөрдөг байсан гэнэ. Хамаатнууд нь одоо ч гурван охиныг хамгаалахгүй, өмгөөлөгч хөлслөхгүй байгаа аж.

Эцэг нь охидоо хэрхэн дарангуйлж, гэртээ зочин авчирлаа гэж уурлан хүчирхийлнэ, зодно гэж заналхийлж байгаа бичлэг цахимд тавигдсан байна. Охид байнга зодуулсан шархтай, бие нь хөхөрч гэмтсэн явдаг байсныг төрөл төрөгсөд болон хөршүүд нь баталжээ.

В автомобиле убитого дочерьми Михаила Хачатуряна найден героин, а дома — оружие

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(139.5.219.231) 2018 оны 08 сарын 02

Vmhii laluud ern adguus zantai

0  |  0
.(212.253.227.195) 2018 оны 08 сарын 01

хөөрхий,хайран охид.бүр тэвчээр нь барагдаж дээ

0  |  0
Болж(139.5.218.141) 2018 оны 07 сарын 31

Болж өмхий тэнэгүүдэд дарлуулж байхаар энэ нь дээр

0  |  0
teneg(209.167.52.34) 2018 оны 07 сарын 31

Nuguu ah hamaatnuud ni sanhuugiin demjlegee aldsandaa haramsaj ushirhsunduu umguulugch hulsuhgui bgaan bna l daa

0  |  0
Уншигч(202.9.42.7) 2018 оны 07 сарын 31

Арай л харамсалтай, ах ээж төрөл төрөгсөд нь аймшигтай юм. Энэ гурван охин насаараа шоронд лдоо.

0  |  0
Top