Иран улс АНУ-ыг амлалтаа биелүүлэхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

 Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “АНУ иранчуудад болон олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэх хэрэгтэй” гэж жиргэжээ. Тэрбээр АНУ, Иран улс хоёр жилийн турш хэлэлцээ хийснийг онцлоод “Бид АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад, Германтай удаан хэлэлцсэний дүнд “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” гэх олон талт гэрээг байгуулсан. Гэрээ хэвийн хэрэгжиж байсан ч АНУ гэрээнээс татгалзсан. Үүнд америкчууд өөрсдөө буруутай. Тэд иранчууд болон олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэх хэрэгтэй. Бид АНУ-ын сүрдүүлгээс айхгүй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээнээс гарч байгаагаа зарласан билээ. Тэрбээр мөн Иранд эдийн засгийн хориг тавина гэсэн юм. “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоож, хариуд нь олон улс хориг арга хэмжээгээ цуцлах ёстой юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top