Охидын шүтээн хуримаа хийхээр төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Канадын нэрт дуучин Жастин Биберийг сүй тавьсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрээр сүйт бүсгүй болох Хэйли Болдуинтай гэрлэхээр төлөвлөж буй тухай мэдээлэл Холливуудын хэвлэлээр цацагдаад байгаа юм.

Жастин Бибер сүүлд гаргасан дуундаа “Дараа нь юу болох вэ, би гэрлэж байна” гэсэн мөртүүд оруулжээ. Энэ нь түүнийг гэрлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдахад хүргэсэн байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Хэйли, Жастин нар маш их аз жаргалтай байгаа бөгөөд тэдний хурим Канадад болохоос гадна маш жижиг ёслол хийхээр төлөвлөж байгаа хэмээжээ.

Юутай ч охидын шүтээн, хайр дурлалын харилцаа нь төдийлөн удаан үргэлжлээд байдаггүй Жастин Бибер гэрлэхээр болсон нь олон нийтийн дунд яригдах шуугиант сэдвүүдийн нэг болоод байна. Түүний фэнүүд энэхүү гэрлэлтийн мэдээнд тийм ч таатай хандахгүй байгаа бөгөөд, Жастинийг тун удалгүй Селена дээр эргээд очно хэмээн итгэл тавьсаар байгаа гэнэ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаян(202.9.40.117) 2018 оны 08 сарын 01

Бисекс баагий гэсэн биз дээ.

0  |  0
Top