Францад ирэх сарын 1-нээс хүүхдүүд гар утас хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

 Францын Засгийн газар сурагчдыг гар утсанд донтохоос хамгаалж, хичээл номдоо анхаарал хандуулахад нь чиглэсэн хуулийн төслийг хэлэлцэж байсан билээ. Тэгвэл хууль тогтоогчид 3-15 насны хүүхдүүд сургууль дээрээ ухаалаг гар утас болон интернетэд холбогддог бусад төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон хуулийг баталжээ. Ийнхүү Францад хүүхдүүд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн сургууль дээрээ ухаалаг гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийг авч ирэх нь хориотой болж байна.

Тэгвэл 15-аас дээш насны сурагчдыг хичээл дээрээ ухаалаг утсаа ашиглахыг нь хориглох эсэхээ тухайн сургууль нь шийдэх аж.

Дээрх хууль нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мөрийн хөтөлбөрийн нэг юм. Францын Боловсролын сайд  Жан-Мишель Бланке “Ухаалаг утсанд донтох үзэгдэл газар аваад байгаа энэ үед хүүхэд залуусаа үүнээс хамгаалах нь боловсролын салбарын үндсэн үүрэг” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
111111(43.243.161.23) 2018 оны 08 сарын 02

Монгол хүүхдүүд бүгд тэнэг болж байна. Манйах чгэсэн хойч ирээдүй болсон хүүхдүүдээ бодоод ийм хууль гаргах хэрэгтэй

0  |  0
зочин(202.9.40.70) 2018 оны 08 сарын 02

хуультай улс сайхан юмоо

0  |  0
Зочин(66.181.183.68) 2018 оны 08 сарын 02

Монголд хүүхдүүдэд ухаалаг биш утас хэрэглүүлэх хэрэгтэй бүгд хараа муутай мангар боллоо

0  |  0
Top