АНУ Туркийн хоёр сайдад хориг арга хэмжээ авсан байна. Туркийн талаас үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Туркийн Гадаад хэргийн яам “Бид АНУ-ын түрэмгий үйлдэлд хариу арга хэмжээг яаралтай авах болно. Энэхүү буруу ташаа шийдвэрээ цуцлахыг АНУ-ын Засаг захиргаанаас шаардаж байна” гэжээ. Туркийн эрх баригчид АНУ-ыг тус улсын шүүх тогтолцоонд хөндлөнгөөс оролцож, үл хүндэтгэж байна гэж үзжээ. Энэ нь хоёр улсын харилцаанд гүн сэв суулгана гэдгийг Туркийн талаас анхааруулсан байна.
Түүнчлэн АНУ-ын хоригт өртөөд байгаа Туркийн Хуульзүйн сайд Абдулхамит Гюль улсаасаа өөр оронд мөнгө хадгалж, эд хөрөнгө эзэмшдэггүй гэдгээ мэдэгджээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )