Өмнөд Суданд энхтайван тогтох уу

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

 Өмнөд Суданы Засгийн газар болон эсэргүүцэгч хүчин энхийн гэрээ байгуулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Сальва Киир, Засгийн газрыг эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар нар өчигдөр Суданы нийслэл Хартум хотод энхийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Гэрээний дагуу эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албыг хаших аж. Талууд галаа зогсоож, Засгийн газрыг эсэргүүцэгчид болон Ерөнхийлөгчийн нам нь парламентын суудлыг тэнцүү хуваахаар тохиролцсон байна.

Өмнөд Суданд 2013 оноос эхэлсэн иргэний дайны улмаас олон мянган хүний амь үрэгдэж, дөрвөн сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тариа хий(122.201.24.90) 2018 оны 08 сарын 06

niislel n juba

0  |  0
zochin(66.181.188.134) 2018 оны 08 сарын 06

munkhnar eej

0  |  0
Шагдар (202.9.41.247) 2018 оны 08 сарын 06

эх орон минь хөгжил муутай ч гэсэн эрхтэн дархтангуут нь идэж ууж ханадаггүй ч гэсэн дайн байлдаан үгүй нь их юм даа

0  |  0
Top