Пол Уокерийн тухай баримтат кино нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

“Галзуу хурд” киноны дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн Пол Уокер 2013 онд зам тээврийн осолд өртөн 40 насандаа амиа алдсан билээ.

Түүний тухай “Би бол Пол Уокер” нэртэй баримтат киног удахгүй олон нийтэд толилуулах тухайгаа “Парамаунт” кино компани зарлаад байгаа аж.

Уг баримтат кинонд түүний гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэй хийсэн ярилцлага гарах бөгөөд тэдний дунд “Галзуу хурд” кинонд хамтран тоглосон Тайриз Гибсон ч багтаж байгаа ажээ. Энэхүү баримтат киног Хит Леджер, Крис Фарли болон Мухаммад Али нарын тухай баримтат кинонуудыг бүтээсэн найруулагч Адриан Буйтенхуис хийж байгаа бөгөөд энэ сарын 9-нд үзэгчдийн хүртээл болох юм.

www.ziindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top