2016 онд ОХУ-ын иргэншил авсан жүжигчин Стивен Сигалыг Оросын Гадаад хэргийн яам хүмүүнлэгийн салбар дахь орос-америкийн харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө томилжээ. Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Стивен Сигал соёл урлаг, олон нийтийн үйл ажиллагаа, залуусын солилцооны асуудал эрхлэн ажиллах гэнэ. Тэрбээр АНУ, Оросын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлаа НҮБ-ын сайн санааны элчийн адил үнэ төлбөргүй хийх аж.
Стивен Сигал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагч гэж магтдаг билээ. Өдгөө 66 настай тэрбээр Оросын иргэншил авсныхаа дараа “Надад иргэншил олгосон явдал нь АНУ болон ОХУ-ын харилцаа сайжирч эхлэхийн дохио гэж найдаж байна” гэсэн юм. Стивен Сигал АНУ, Оросоос гадна Сербийн иргэншилтэй билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
us sahalaan haraar budsaniig harahaas ineed hurem