Ш.Абэ Ким Жон Унтай биечлэн уулзах хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

 Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хувийн яриа хийх хүсэлтэй байна. Тэрбээр Хиросимад болсон хэвлэлийн бага хурал дээр “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон тус улсад хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар Ким Жон Унтай нүүр тулж уулзах шаардлагатай байна” гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ч саяхан Японтой харилцаагаа сайжруулж, Шинзо Абэтэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм. Тэднийг ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзаж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд бичиж буй.

Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэснээр хоёр улсын харилцаанд суусан ан цав үгүй болно гэж Шинзо Абэ хэлсэн байна. БНАСАУ нь Японы иргэдийг хулгайлсан гэдгээ үгүйсгэж байсан ч 2002 онд 13 япон иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдний тавыг нь л нутаг буцаасан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top