Дэлхийн хоёрдугаар дайны үед Парист цагаачлан ажиллаж байхдаа Германы цэргүүдэд баригдан тэднээс мултарч чадсан Францын иргэн Арсене Чакариан 101 насандаа таалал төгсчээ. Арсене Чакариан нь 1916 онд Турк улсад төрсөн еврей хүн байжээ. Тэрээр энэ сарын 4-нд гэрийнхээ ойролцоо эмнэлэгт таалал төгссөн байна. Германчууд Францыг эзлэхэд тэрээр Арменийн яруу найрагч, коммунист Миссак Маноуканий удирдлаган дор нэгэн уугуул иргэдийн бүлгэмд байжээ. Тэд хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийж олон франц, еврей хүмүүсийг германчуудын гараас мулталж чадсан аж. Гэвч 1944 онд тэдний бүлгэмийг барьж, 23 еврей хүнд үхлийн ял оноож хорих лагер руу явуулжээ. Тэдний нэг нь Арсене Чакариан байсан бөгөөд Аушвитз хорих лагер руу ачигдах үедээ оргон Бордо хот руу зугтаж чаджээ. Тэрээр дайн дуусан дуустал эсэргүүцлээ үргэлжлүүлж, дайны эсрэг дуу хоолойгоо өргөсөөр байсан юм.
Арсене Чакариан 1958 онд Францын иргэншилтэй болж, 2012 онд Франц улсын хүндэт дайчин цол хүртэж байжээ.
Судалгаагаар яг хэдэн еврей хүн Аушвитз хорих лагерт алуулсныг батлаагүй бөгөөд ойролцоогоор 1.3 сая еврей хүн үхсэн гэсэн тоон баримт бий.
Н.Амгаланболд
Сэтгэгдэл ( 0 )