Хөгшрөлтийн эсрэг эм гаргаж авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 Их Британийн Эксетерийн их сургуулийн эрдэмтэд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулдаг нэгдлүүдийг лабораторийн нөхцөлд туршжээ. AP39, AP123,  RT01 гэсэн нэгдлүүд нь эсүүдийг илүү удаан хугацаанд ажиллахад нь тусалж, хөгширсөн болон гэмтсэн эсүүдэд дахин амьдрах энергийг өгөх аж. Туршилт үр дүнгээ харуулсан байна.

Ийнхүү эрдэмтэд дээрх нэгдлүүдийг агуулсан эм бэлдмэл нь хүмүүсийн амьдрах хугацааг уртасгана гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн тархинд цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн үхлээс хамгаалах аж.

Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эмийг аль хэдийн гаргаж авсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top