Хортой хятад самар хураан авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Оросын Приморийн хязгаарт Хятадаас оруулж ирсэн 5 тонн гаруй самрыг хураасан байна. Уг бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх их хэмжээний кадмий агуулсан байжээ.

Россельхознадзорын мэдээлснээр, самран дахь кадмийгийн агууламж 1,6 дахин өндөр байсан нь газар тариалангийн хөрсөө хэт их нэмэлт бордоогоор тордсонтой холбоотой байж магадгүй гэнэ.

Кадмий хүний бие организмд аюул үүсгэж болохуйцаар хуримтлагдах чадвартай аж.

Кадмийн агууламж өндөртэй хятад самартай холбоотой асуудал энэ анхных биш юм. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр гэхэд л, Приморийн хязгаарт мөн 20 тонн самар, 2017 оны зургадугаар сард 57 тонн самрыг тус тус оруулахаас хориглож байжээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.99) 2018 оны 08 сарын 11

Энэ самар манай улсад өчнөөн жил зарагдаж байгаа одоо ч зах худалдааны төвүүдэд байж л байдаг мэргэжлийн хяналтынхан мэддэггүй юм байх даа хортой юм бол хураах хэрэгтэй юм бишүү

0  |  0
Иргэн(78.116.228.97) 2018 оны 08 сарын 08

Хятадуудаас ер сайн зүйл гардаг юм уу.Нэг эрдэмтэн хятадуудыг яг хархнуудтай зүйрлээд хаана ч амьдрах үржих чадвартай тэднээс сайн зүйл гарахгүй гэж бичсэн бсан нь

0  |  0
Зочин(182.160.3.80) 2018 оны 08 сарын 08

Манай хяналтынхан чинь овоош дээ гэж бодоод харсан чинь харин манайх биш Оросынх байна ш дээ. Манай хил гааль, мэргэжлийн хяналт гэсэн сэтэртэнгүүд Оросууд шиг ажиллаж чаддаг ч болоосой.

0  |  0
Зочин(182.160.3.80) 2018 оны 08 сарын 08

Энэ ч Монголоор дүүрэн байгаа даа. Монгол наймаачид нь бараагаа мэдэхгүй, хилээр орж ирж байгаад нь хяналт тавихгүй, тийм болохоор монголчуудыг зугуухан хордуулах хятадын бодлого эрчимтэй явж байгааг хүмүүс харж л байна.

0  |  0
Top