Сальвадорын экс-ерөнхийлөгч Антонио Сака 300 сая доллар шамшигдуулсан хэргээ хүлээсэн байна. Тэрээр шоронд хоригдох хугацаагаа багасгахын тулд ийм алхам хийсэн бололтой.
Одоогоор түүнд 30 хүртэл жил хорих ял заналхийлж байгаа бөгөөд гэм буруугаа шударгаар хүлээсэн гэж үзвэл энэхүү хугацаа нь 10 жил болтлоо багасах боломжтой юм байна.
Түүнийг улсад 25 сая доллар эргүүлэн төлөхийг Прокурорын газраас шийдвэрлэсэн аж. Сакагаас гадна мөн түүний засгийн газрын хоёр сайд мөнгө угаасан, завшсан хэрэгт холбогдоод байгаа гэнэ.
Антонио Сака 2004-2009 онд Төв Америк дахь энэ улсыг удирдаж байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Ээ дээ манайхан ч гараа өргөөд хэргээ хүлээх ч өдий бна даа
өө манай экс ерөнхийлөгчийг юм уу гэсэн чинь.Эдбэгдорж ”шударга гар” өөрөө хэргээ хүлээж мэдэх эр шүү
Монголын авлигачид хэзээ өөрсдөө хэргээ хүлээх вэ? Гадны туршлага их судалдаг даа,үүнийг судлаач !