Аргентины шүүх дэд Ерөнхийлөгч Амадо Будуд таван жилийн ял оноожээ. Түүнийг авлига авсан, төрийн албанд зохисгүй ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан билээ. Амадо Буду 2009-2011 онд Эдийн засгийн сайд байхдаа нэгэн хувийн компанид туслах замаар төрийн албанд зохисгүй үйлдэл хийсэн байна.
Шүүхийн шийдвэрээр Дэд Ерөнхийлөгчийг шууд шорон руу ачжээ. Түүнчлэн Амадо Будуг төрийн албанд ажиллахыг бүх насаар нь хориглосон байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )