ӨАБНУ-ын алдартай оюутан хүчирхийлэлд өртсөнөөс болж амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

 Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын оюутан Хенсани Масеко энэ сарын 3-нд “Instagram”-даа нэгэн зураг оруулсан байжээ. Охин зураг дээр төрсөн он, сар, өдрөөсөө гадна нас барах өдрөө бичсэн байсан аж. Мөн тэрбээр “Хэн ч хүчирхийлүүлэх ёсгүй” гэж бичсэн байжээ.

Хенсани тэр өдрөө Йоханнесбург дэх гэртээ амиа хорложээ. Охин оюутны байрнаасаа гэртээ түр ирээд байхдаа уг үйлдлээ хийсэн байна. Гэр бүлийнхэн нь түргэн тусламж дуудсан ч хожимдсон аж. Хенсани гуравдугаар курсийн оюутан байжээ. Тэрээр 2017 онд “Miss Varsity Shield” болж байсан аж. Охин оюутны зөвлөлдөө тэргүүлэх алба хашдаг, олон нийтийн бүхий л арга хэмжээнд оролцдог байжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн цахим хаягаа ашиглахаа больж, сургууль дээрээ хүчиндүүлсэн талаараа тавдугаар сард анх ам нээсэн байна. Улсдаа нэлээд алдартай байсан Хенсанигийн үхэл цахим ертөнцийг, оюутнуудыг цочирдуулж, сургуулийнх нь захиргаа охины хэргийн мөрдлөгөд оролцоно гэж мэдэгджээ.

Их сургуулийнхан нь охиныг хүчиндүүлснийг мэдэж, гэр бүлийнхэнтэй нь уулзсан байсан гэнэ. Хенсани энэ долоо хоногт түүнийг дэмжигч оюутнуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dangaa(202.55.180.58) 2018 оны 08 сарын 10

ter huchirhiilegch mafii ecvel tom alban tushaaltan bolohoor shuuhdeed diilehgui bolohoor gutarcan baij boloh taltai

0  |  0
11(203.169.48.34) 2018 оны 08 сарын 10

Delhii dayar huchin hiisen hunii booviig tasdaj baih heregtei.

0  |  0
God bless(66.181.161.109) 2018 оны 08 сарын 08

Жаахан л тэсээд сэтгэлийн хат гаргаад даван туулах байж. Муухай арчаагүй хүчирхийлэгчдээс болж гэмгүй охидууд хохирч байна даа.

0  |  0
Album(103.212.116.116) 2018 оны 08 сарын 08

Түүнийг хүндэлж байна.

0  |  0
Зочин(202.21.124.18) 2018 оны 08 сарын 08

Хөөрхий охин. Дахиад жаахан тэссэн бол хэргийн эзэн шийтгэлээ хүлээх ч бсын билүү

0  |  0
Top