АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Оросын удирдагч Владимир Путинд хаягласан захидал дипломат шугамаар дамжуулагдсан тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.
Одоогоор уг захидлын агуулгатай танилцаж хараахан амжаагүй байгаагаа Кремлийн төлөөлөгч дурджээ. “Ойрын хугацаанд тэрхүү захидал ерөнхийлөгчийн тамгын газарт ирнэ гэдэгт найдаж байна” хэмээн тэрээр өгүүлсэн аж.
Оросын удирдагч зэвсэглэлтэй холбоотой асуудлуудаар Америкийн Ерөнхийлөгчтэй ярилцах санал тавьсан тухай Politico өмнө нь мэдээлж байсан юм. Үүнтэй холбоотой баримт бичгийг Путин Хельсинки хотноо Трампад дамжуулсан бололтой.
Владимир Путин, Дональд Трамп нарын анхны бүрэн хэмжээний уулзалт өнгөрөгч долдугаар сарын 16-нд Хельсинк дэх ерөнхийлөгчийн ордонд болсон билээ. Хоёр орны удирдагчид нийтдээ дөрвөн цаг орчим ярилцсан бөгөөд үйл явдлын ихэнх нь хаалттай явагдсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )