Бразил улс гэмт хэргийн орон болсон уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 11

  Бразилд өдөрт 14 хүн цагдаагийн ажилтны гарт амиа алдаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нөхцөл байдал маш муу байгааг харуулж буйг шинжээч нар хэлж байна. Энэ тоо нь 2016 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улсын Аюулгүй байдлын олон нийтийн форумаас гаргасан тайланд дурдсанаар Бразилд энэ онд хүчирхийллийн хэрэг найман хувиар өсчээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг хөнөөх гэмт хэрэг 6.1 хувиар өссөн гэсэн аймшигт үзүүлэлт гарсан байна. Жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 63 мянга гаруй хүн амиа алдсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо аж.

Бразилын нийгэмд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг, хар тамхи болон зэвсгийн наймаа газар аваад байгааг тус улсын Аюулгүй байдлын олон нийтийн форумаас мэдэгджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top