Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг утгагүй зүйл гэв. Вашингтон Москваг Солсбери хотод Оросын тагнуулч асныг хордуулсан хэрэгт хамаатуулж, уг үндэслэлээр хориг тавьж байгаа аж. ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Орос улс Америкаас ялгаатай нь химийн зэвсгээ хураах үйл явцыг дуусгасан. Үүнийг химийн зэвсгийг хориглох байгууллага баталсан” гэсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах нь Доналд Трампд шаардлагатай байгаа аж. Трамп конгрессоосоо дэмжлэг авч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө байгаа гэх сэдвээс конгрессоо холдуулахын тулд хориг тавьжээ. Орост хязгаарлалт тавихад одоо хамгийн тохиромжтой шалтгаан нь тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг Их Британийн Солсбери хотод хордуулсан явдал аж. Их Британийн талаас ч энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Трампын зөв шүү дээ.Тэр амьтан чинь Америкийн хууль тогтоох байгууллага,ард түмэндээ Оросын эсрэг байгаагаа итгүүлэхийн тулд янз бүрийн үндэслэлгүй аян шалтаг гаргаж Оросын эсрэг хориг тавьж жүжиглэж байгаа нь тодорхой. Яг манай монголын АН л байхгүй юу даа.
TRAMP NWG L TURSHILT HIIGEED BAIGAAM SHIG