Урд хөршийн Жезянь мужийн өмнөд хэсэгт “Яги” далайн шуурга дэгдээд байна. Шуурганы улмаас хөрсний гулгалт үүсч, 10 хотын 204949 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн загасчдын 20 мянга гаруй завь, 4526 хөлөг онгоцыг боомт руу эргүүлэн авчирсан байна.
“Яги” далайн шуурга нь Хятадад энэ онд дэгдэж буй 14 дэх шуурга аж. Энэхүү үзэгдлийн улмаас өнөөдөр Жезянь мужийн ихэнх нутгаар хүчтэй салхи дэгдэж, аадар бороо орох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Баруун хойд зүгийг чиглэн яваа шуурганы хүч аажмаар сулрах аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Bugdèere uhvel taarna muu huja