Суданы цагаач Лондонд халдлага үйлджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 15

 Их Британийн парламентын барилгын хажууд явган хүний зам руу машинтай орсон эрэгтэйг Суданаас ирсэн цагаач байсныг тогтоожээ. “Daily Mail”-д мэдээлснээр 29 настай цагаач Салих Хатер нь Бирминхемд амьдарч, Ковентрид сурч байсан аж. Тус хотын иргэд түүнийг танина гэж ярьжээ. Цагаач эр дөрвөн сарын өмнө сураггүй болсон байсан аж. Дараа нь тэрбээр гэнэт гарч ирэн нэгэн интернет кафед компьютер ашигласан нь тогтоогдсон байна.

Их Британийн Терроризмын эсрэг алба дээрх хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. АНУ-ын зүгээс энэ хэрэг дээр Их Британитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top