Оросын Мөрдөн шалгах товчоо Оренбург хотын захирагч Евгений Араповыг авлига авсан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн баривчилжээ.
“Авлигын хэрэгт сэжиглэгдэн саяхан баривчлагдсан Арапов нь өөрийн орлогч Геннадий Борисовтой хамтран нэгэн арилжааны байгууллагын ерөнхий захирлаас 600 мянган рубль авч, Оренбургийн нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх объектуудын төслийг хэрэгжүүлэх, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон” хэмээн Мөрдөх товчооны мэдээлэлд дурдсан байна.
Уг авлигын 400 мянган рублийг Араповт, 200 мянгыг нь Борисовт “хуваарилсан” гэнэ. Харин хотын даргын өрөөг нэгжих үед 4,2 сая рубль хураагдсан бөгөөд тэдгээр мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох ажил явагдаж байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
АТГ эндээс ажлын санаа авч ажил хэрэг болгоочээ.Манай улсад албан тушаалд очоод хурдан хугацаанд их хэмжээний мөнгө олдог штээ......
Manaid ogson avsan 2 uulang ni shiitegdeg bolohoor nuugdmal baidaltai yavsaar irsen. Avilaga avsaniig ni hen notloh yum. Toriin alba hashaad bayjaad...
Manaid ogson avsan 2 uulang ni shiitegdeg bolohoor nuugdmal baidaltai yavsaar irsen. Avilaga avsaniig ni hen notloh yum. Toriin alba hashaad bayjaad...
су.батболдоос уу , гайхалтгүй ээ ми овогтын хайрт
Ер нь бол авилгачдын албан өрөөндөө байлгаж байгаа мөнгө бол нууц амраг,зугаа цэнгэл,нам бүлэглэл,”дээд”хүндээ зориулах нөөц нь байдаг гэсэн
Orosuud shudarga shuurhai yumaa.