Данийн Хүрээлэн буй орчныг хамгаалах яам Германтай хиллэх хилийнхээ дагуу хашлага босгохыг эцсийн байдлаар дэмжжээ. Энэ талаар “Deutsche Welle” мэдээлсэн байна. Данийн Засгийн газрын үзэж байгаагаар уг хашаа нь Африкийн гахайн тахал өвчний тархалтаас сэргийлэх аж. Тахал нь даничуудийн фермийн гахайнаас зэрлэг гахайнд халдаж магадгүй байгаа гэнэ.
Даничуудын барих хашаа Ваттын тэнгисээс зүүн тийш Фленсбург хүртэл үргэлжилж, нийт өртөг нь 11 сая евро болох аж. Хашааг 2019 оны сүүлч гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Польшийн Засгийн газар ирэх есдүгээр сард Украин, Белорусьтай хиллэх хил дээрээ хашлага барина гэж мэдэгдсэн билээ. Хашааг Африкийн гахайн тахал өвчнийг тарааж байгаа зэрлэг гахайн нүүдлийг зогсоохоор барьж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
NEGMOSON ONDOR HASHAA MOODOND ORJ BAIGAA