Сүүлийн үед БНСУ-д Герман Улсад үйлдвэрлэсэн "BMW" маркийн автомашин замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тодорхой шалтгаангүйгээр шатаж байгаа тохиолдол ихээр гараад байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор БНСУ-д өнөөдрөөс эхлэн "BMW" маркийн 42 нэр төрлийн авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Замын хөдөлгөөн оролцож болох тээврийн хэрэгсэл нь тусгай үзлэг оношилгоонд орж, зөвшөөрөл олгосон тохиолдолд уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож болох аж.
Автомашины үзлэг оношилгоог "BMW" компанийн албан ёсны засварын газар хийлгэх ба өнөөдрийн байдлаар зах зээлд борлогдсон 100 мянга орчим автомашинаас үзлэг оношилгоонд ороогүй 27 мянга орчим автомашиныг уг засварын газрын ойролцоо цуглуулжээ. Автомашинд ямар нэгэн техникийн гэмтэл байгаа бол "BMW" компанийн зүгээс үнэ төлбөргүй засч өгнө гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.asiatoday.co.kr
Д.Уянга-Ундрал
Сэтгэгдэл ( 0 )