Японд хэт халалт гамшгийн хэмжээнд хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 16

 Японд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хэт халалт эхэлсэн билээ. Халуунаас болж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо урьд жилүүдийнхээс давсан байна. Бие нь муудсан 78 мянга гаруй хүн эмнэлэгт хандсан талаар Японы Гамшгийн менежментийн газар мэдээлжээ.

Японд хэт халалт үргэлжилсээр байгаа учир сургуулийн амралтыг сунгах талаар ч яригдаж байгаа аж. Түүнчлэн эмнэлгүүд өндөр ачаалалтайгаар ажиллах болжээ. Японы Засгийн газрын зүгээс иргэддээ аль болох гадагш гарахгүй байж, шингэн юм сайн ууж, байнга сэрүүцүүлэгч хэрэглэхийг зөвлөсөн байна. Эрх баригчид хэт халалт гамшгийн хэмжээнд хүрээд байгаа талаар мэдээлж байсан билээ.

Аномальная жара в Японии, апрель 2018 г.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэ(202.21.103.235) 2018 оны 08 сарын 16

19-р зуунд АЗИ тивийнхнийг зовоосон, одоо хүлэмжийн хий ураны хаягдлыг ихээр ялгаруулдаг улс

0  |  0
Top