Ливид 45 хүнд цаазын ял оноов

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 16

 Ливийн шүүх өчигдөр 2011 онд жагсагчид руу буудсан хэргээр 45 хүнд цаазын ял оноожээ. Энэ талаар “Arab News” телевиз Ливийн Хуульзүйн яамны мэдээлэл дээр үндэслэн мэдээлжээ.

Тус улсын шүүх түүнчлэн 54 хүнд таван жилийн хорих ял оноож, 22 хүнийг цагаатгажээ. Гурван сэжигтэн шүүхийн шийдвэр гарахаас өмнө нас барсан байна.

Ливийн нийслэлд 2011 оны наймдугаар сард Муаммар Каддафигийн эсрэг жагсаал болсон билээ. Тус улсад 2011 оны 16-17-нд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсноор иргэний дайн эхэлсэн байдаг. Жагсагчид Муаммар Каддафигийн засаглалын эсрэг боссон юм. 1969 оноос засгийн эрхийг барьсан Муаммар Каддафигийн талынхан энэ дайнд ялагдал хүлээж, тэрээр өөрөө нас барсан билээ. Иргэний дайны үеэр амиа алдсан хүний тоог 7-11 мянга гэж үздэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.23) 2018 оны 08 сарын 18

MUNKHNARAN EEJ

0  |  0
Top