Чилийн зорчигч тээврийн 11 онгоцонд бөмбөг байна гэсэн мэдээлэл өнөө өглөө нэгэн нэрээ нууцалсан эх сурвалжаас иржээ. “Latam” болон “Sky” агаарын тээврийн компанийн онгоцуудад тэсрэх төхөөрөмж суурилуулсан байна гэсний дагуу шалгасан байна. “BioBio” радиогийн мэдээлснээр Чилийн нийслэл Сантьяго хотоос ниссэн болон тус хотод ирсэн онгоцуудад тэсрэх төхөөрөмж байна гэж уг хүн мэдээлэл өгчээ.
Одоогоор хэд хэдэн онгоцонд шалгалт хийж амжжээ. Гэвч мэргэжилтнүүд тэсэрч дэлбэрэх төхөөрөмж олоогүй байна. Мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Өмнө нь Лимагаас Сантьяго руу ниссэн онгоц мөн ийм заналхийллээс болж яаралтай буулт хийж байсан билээ. Түүнчлэн бас нэгэн онгоцонд тэсрэх төхөөрөмж байна гэсэн мэдээллээр Критэд буулт хийжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )