Номхон далайн Фижи, Тонга арлууд хавиар өчигдөр 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлт нь 560 километрийн хүрээг хамарсан аж. Хэтэрхий гүнд болсон учраас ямар нэгэн цунами үүсгээгүй хэдий ч Фижи, Тонга арлууд дээр байсан хүмүүс газар хөдлөлтийг хүчтэйгээр мэдэрч, онцгой байдал зарлаад байжээ. Энэхүү газар хөдлөлт нь 2018 оны анхны хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Номхон далай, Мексикийн өмнөд хэсгээр үүнтэй ижил баллын газар хөдлөлт болж байсан билээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас дахин газар хөдлөлт болж болзошгүй хэмээн анхааруулсаар байгаа юм.
Н.Амгаланболд
Сэтгэгдэл ( 1 )
DELHIIG OROMDOHOOR OVDOOD GAZAR HODOLJ BAIGAAM