Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуриман дээр бүжиглэв

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 20

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнайслийн хуримын гол зочдын нэг байжээ. Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнайсль болон тус улсын хөрөнгө оруулагч Вольфганг Майлингер нарын хуримд сүйт бүсгүйн хувийн урилгаар очсон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олны анхаарлыг татаж байжээ. Хурим Австрийн байгалийн үзэсгэлэнг цогцлоосон өмнөд нутаг Штирияд болсон байна.

Путин хуримын ширээний араас олны анхаарлыг татсан ерөөлийн үг хэлэхдээ герман хэлээр ярьжээ. Тэрбээр хуримлагч хосын амьдралд нь аз жаргал хүсэхээс гадна Карин Кнайсль түүний хувьд анхны австри найз нь болж байсан талаар дурссан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Австрийн Гадаад хэргийн сайдад хуримдаа урьсанд нь талархал илэрхийлээд нөхөртэйгөө хамт Орост очихыг урьжээ.

Путиний Карин Кнайсльтэй бүжиглэж байгаа бичлэг олны анхаарлыг татаж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч уг хурим дээр цаг орчим болоод Германы Канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлин рүү явсан байна.

Президент РФ Владимир Путин на свадьбе министра иностранных дел Австрии Карин Кнайсль и финансиста Вольфганга Майлингера. 18 августа 2018

Австрийский бизнесмен Вольфганг Майлингер, министр иностранных дел Австрии Карин Кнайсль и президент России Владимир Путин

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolhuu(64.119.21.246) 2018 оны 08 сарын 21

Iim hun mongold heregtei

0  |  0
Top