Бразилын Пакарайма хотод өчигдөр Венесуэлийн цагаачдын хуаран руу халдаж, галдсан хэрэг гарчээ. Бразилын засаг захиргаа хил орчмын энэ хот руу цэрэг, цагдаагийн нэмэлт хүч илгээсэн байна. Венесуэлээс дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэж, бүс нутгийн нөхцөл байдал хурцадмал болж байгааг Бразилын Ерөнхийлөгч Мишель Темер мэдэгдсэн юм.
Венесуэл улс хөрш орнуудаасаа тусламж хүсчээ. Одоогоор олон зуун венесуэл иргэн хил дээр гацсан байна. Венесуэлийн эдийн засаг, улс төрийн байдал доройтож, хоол хүнс болон эм тарианы хомсдол үүсээд байгаа юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )