Хоёр Солонгосын хагацсан гэр бүлүүд уулзана

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 20

 Өмнөд Солонгосын хэсэг иргэн Хойд Солонгос руу төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар явжээ. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр настай хүмүүс болон тэднийг дагалдсан 300 гаруй хүн Хойд Солонгосын амралтын бүс Кымгансанд автобусаар очсон байна.

Энэ нь 2015 оны аравдугаар сараас хойш хийж байгаа анхны тулсан уулзалт юм. Салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээ хоёр үе шаттайгаар болох аж. Эхний шат нь энэ сарын 20-22-нд, хоёр дахь нь 24-26-нд болох гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top