Москвад өнгөрсөн бямба гарагт залуу, бүсгүй хоёр 14 давхраас үсэрч амиа хорлосон эмгэнэлтэй явдал болжээ. Тэднийг хэн хэн болохыг нь шууд тогтоосон байна. Эрэгтэй нь Оросын Төрийн думын гишүүн асан, Либераль-ардчилсан намын гишүүн Максим Шингаркины хүү Роман байсан бол эмэгтэй нь анагаах ухааны коллежийн нэгдүгээр курсийн оюутан Александра Соловьева байжээ. “Mash” телевизийн мэдээлснээр бүсгүйн ээж нь охиноо концерт үзэхээр яваад ирээгүй, амиа хорлохооргүй хүүхэд байсан гэж мэдүүлж байгаа аж.
Гаваар гараа холбоод үсэрсэн залуу хосын цогцсыг 14 давхар байшингийн хажуунаас олжээ. Төрийн думын гишүүн асны хүү Роман бямба гарагт нас барахын өмнөх захиасаа цахим хуудсандаа бичсэн байсан гэнэ. Залуу амьдрал нь хэцүү зүйлүүдээр дүүрэн байгааг бичээд тэмцсэн ч хүчгүйдэж байна гэсэн байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )