Хятад, Монголын цэргүүд удахгүй болох “Восток-2018” стратегийн цэргийн сургуулилтад оролцоно гэж мэдэгдсэнийг ОХУ маш таатайгаар хүлээж авчээ. Энэ талаар өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Энэхүү цэргийн сургуулилт нь ЗСБНХУ-ын үед болдог байсан домогт “Запад-81”-ийн үеэс хойших томоохон сургуулилт болох ёстой аж.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Хятадын цэргүүд Оросын томоохон цэргийн сургуулилтад нэгдсэн нь Москва, Бээжингийн харилцаанд хувьсал гарч, цэргийн холбоотнууд болж буйг харуулж байгаа аж. АНУ-ын түрэмгий бодлого нь Орос, Хятадыг ойртуулж байгааг олон зүйлээс харж болохыг ажиглагчид өгүүлж байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Manaih dutaj bolohgui. Oroltsoh heregtei. Idevhtei baij baigaad yadaj sumnii uildvertei bolcih heregtei.
Hyatad uls tsergiin surguulilt bainga hiih bolson n setgel tugsneej bn. Yalanguya Taiwani bolood umnud hyatadiin tengisiin ornuud