Сальвадорын Засгийн газар Тайвань-тай албан ёсны харилцаагаа таслан, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож байгаа тухайгаа зарласан байна.
Өнөө өглөө Бээжин хотноо БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Сальвадорын Гадаад харилцааны сайд Карлос Кастанеда нар БНХАУ болон Эль-Сальвадор улсын хооронд дипломат харилцаа тогтоож буй тухай баримт бичигт гарын үсэг зурцгаажээ.
Ийнхүү Сальвадор улс дипломат харилцаагаа цуцалсан нь сүүлийн хэдэн сарын дотор Тайвань-тай харилцаа холбоогоо тасалж буй гурав дахь орон болж байгаа аж. Өмнө нь, энэ оны тавдугаар сарын 1 болон 24-нд Доминикан, Буркино-Фасо улсууд Тайваниас дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа зарлаж байсан билээ.
Одоогийн байдлаар, дэлхийн 17 улс орон л Тайвань-тай албан ёсны харилцаатай байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
huzaagaasl tasrah heregtei huzaagiin hog avch jah ym boldoo