Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Ревероль ард иргэддээ хандан газар хөдлөлтийн дараа тайван байхыг уриалжээ. Тус улсын хойд бүс нутгуудад болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа барилгуудын хананд ан цав үүссэн байна. Мөн байшин барилгын шил хагарч, дэлгүүрүүдийн лангуунд өрөөстэй байсан зүйлүүд унажээ. Венесуэлийн Дотоод хэргийн сайд “Twitter” хуудсаараа дамжуулан иргэддээ тайван байдлаа хадгалахыг уриалж байгаа аж.
Цахим хэрэглэгчдийн бичиж байгаагаар газар хөдлөлт маш хүчтэй байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )