АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн Трампын тушаалаар хоёр эмэгтэйд мөнгө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Доналд Трамп уг хоёр эмэгтэйгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дуугүй байх амлалт авч, хариуд нь мөнгө төлсөн байна. Энэ талаар Майкл Коэний өмгөөлөгч Лэнни Дэвис “Твиттер”-тээ бичжээ. Тэрбээр “Өнөөдөр Майкл Коэн түүнд гэмт хэрэг үйлдэхийг Доналд Трамп шаардсан талаар андгайлж байгаад мэдэгдсэн. Хоёр эмэгтэйд мөнгө төлсөн нь Майкл Коэний үйлдсэн гэмт хэрэг юм бол яагаад Доналд Трампын гэмт хэрэг биш гэж” гэсэн байна.
Трампын өмгөөлөгч асан М.Коэн мөрдөн шалгах ажилтай хамтрахаар тохиролцсон талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Түүнчлэн “The New York Times” сонин баттай эх сурвалжаас үндэслэн мэдээлэхдээ Коэн нууцаар Трамптай ярьсан гэсэн байна. Тэд “Playboy”-ийн модель байсан Карен Макдугалд 2006 онд Трамптай уулздаг байсан талаараа дуугүй байсных нь төлөө төлсөн мөнгөнийхөө талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
sain er mungugui alga boldog luivarchid zunduu bhad