АНУ Ираны эсрэг илүү хатуу хориг тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Вашингтоны зүгээс Ираны эсрэг тавих шинэ хориг арга хэмжээ нь илүү хатуу байх болно” гэж мэдэгджээ.

“The Wall Street Journal” сонины мэдээлснээр АНУ-ын засаг захиргаа Ирантай тодорхой нөхцөлд хэлэлцээ хийнэ гэсэн байна. Жон Болтоны ярьснаар Вашингтоны Тегераны эсрэг тавьж байгаа хоригт ямар ч цуцлах зүйл байхгүй аж. Гэхдээ АНУ хоригоо хязгаарлахад хоёр болзол тавьж байгаа талаар Трампын аюулгүй байдлын зөвлөх ярьсан ч яг ямар нөхцөл гэдгийг хэлээгүй байна.

Жон Болтон өмнө нь АНУ-ын нэгэн чухал даалгавар бол Иранд цөмийн зэвсэг бий болгохгүй байх явдал гэж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top