БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 23-25-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийхээр зочлон ирээд байна. Түүний айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ үеэр хоёр улсын сайд нар мэдээлэл хийж, гарын үсэг зурна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байгаа юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.
Мөн Ван И сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах аж.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ удаагийн айлчлалаараа хоёр орны төрийн тэргүүдийн хүрсэн нэгдсэн ойлголтод тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх ажилд ахиц гарч, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр тогтвортойгоор хөгжүүлнэ гэж найдаж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр маргааш өглөө Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцах бол 25-нд "Чингис хаан" ОУ-ын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт "Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх" санаачлагын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн нээлтийн ёслолд оролцоно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ХУЖАА НАРТ ЧИНГИСИЙН БААТРУУДЫН БААСЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ ИХ ХУВЬ ЗАЯА.МОНГОЛ ЯЛНА. ХУРАЙ ХУРАЙ