АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Twitter” хуудсандаа 2016 онд хийсэн алдаагаа бичжээ. Тэрбээр “Миний цорын ганц алдаа бол Хиллари Клинтон болон Ардчилсан намынхан ялах ёстой байсан сонгуульд ялсан явдал. Асуудлын гол нь тэд хэд хэдэн мужид сонгуулийн кампанит ажлаа явуулахаа мартсанд байгаа юм” гэж бичсэн байна.
Доналд Трамп өнгөрсөн долдугаар сард “Twitter”-тээ Хиллари Клинтоны ярилцлагын Оросын тухай ярьсан хэсгийг оруулж байсан билээ. Хиллари уг ярилцлагадаа “АНУ Оросыг хүчтэйгээр харахыг хүсэх байсан” гэж хэлж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсныг эсэргүүцэж буй америкчууд уг сонгуульд Оросын нөлөө орсон гэж үздэг. Сенат, конгресс нь ч энэ асуудлаар Трампыг шахдаг учраас АНУ-ын Ерөнхийлөгч конгрессынхоо итгэлийг олохын тулд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж байгаа гэх.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )