Жон Ленноныг хөнөөсөн хүнийг суллахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

 АНУ-ын Хугацаанаас нь өмнө суллах комисс алдарт Жон Ленноны аминд хүрсэн Марк Чепменийг суллахаас 10 дахь удаагаа татгалзжээ. “New York Daily News”-ийн мэдээлснээр тус комисс Чепменийг хугацаанаас нь өмнө суллавал нийгэмд аюултай гэж үзсэн байна.

Марк Чепмен нь 1980 оны 12 дугаар сарын 8-нд Жон Ленноныг нуруу руу нь таван удаа буудаж хөнөөсөн билээ. Алдарт Жон Леннон Нью-Йорк дахь гэрийнхээ гадаа бусдын гарт амиа алдсан тэр өдөр дэлхий даяар эмгэнэсэн билээ. Марк Чепмен “The Beatles”-ийг үүсгэн байгуулагчийг хөнөөх санаагаа хэдэн сар бодож яваад хэрэгжүүлжээ. Тэрбээр Жон Ленноныг дуу бичлэгийн студи орохоор Манхэттен дэх гэрээсээ гарахад нь тосч байгаад гарын үсгээ өгөөч гэж гуйсан байна. Жон түүнийг жирийн фэнүүдийнхээ нэг гэж боджээ. Харин орой нь тэрбээр эхнэр Йоко Онотойгоо хамт гэртээ ирэхэд Марк Чепмен Жоны нуруунд таван сум зоосны дөрөв нь үхлийн шарх үлдээсэн байна.

Одоо шоронд байгаа Марк Чепмен хугацаанаас нь өмнө суллаж өгөхийг удаа дараа гуйжээ. Тэрбээр өөрийгөө Жон Ленноны шүтэн бишрэгч гээд үүнийгээ мэдрүүлэх гэж аминд нь хүрсэн гэж ярьдаг аж.

Йоко Оно 2000 онд шүүхэд захидал бичиж, нөхрийг нь хөнөөсөн алуурчин суллагдвал хэзээ ч тайван байж чадахгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.112.3) 2018 оны 08 сарын 27

яасан бөх амьтай амьтан бэ энэ чинь

0  |  0
Сониуч хvн (203.91.115.37) 2018 оны 08 сарын 26

Чи еврей гэдгийг нь яаж мэдэж байгаа юм вэ?

0  |  0
Сониуч хvн (203.91.115.37) 2018 оны 08 сарын 26

Чи еврей гэдгийг нь яаж мэдэж байгаа юм вэ?

0  |  0
HEY JUDE(202.179.27.156) 2018 оны 08 сарын 24

FUCKING JEW!

0  |  0
Zochin(203.91.115.39) 2018 оны 08 сарын 24

Buh nasaar ni horih heregtei.

0  |  0
Top