АНУ-ын агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Флоридад ослын буулт хийжээ. “F-35” онгоц нь Флорида муж дахь агаарын цэргийн баазад яаралтай газардсан байна. “Northwest Florida Daily News”-ийн мэдээлснээр сөнөөгч онгоцны нисгэгч нь газардах зурвас руу орох үеэрээ онгоцонд гэмтэл гарсан талаар мэдэгджээ. Хөөрөх-буух зурваст газардахдаа “F-35” онгоцны урд хэсгийн эд анги гэмтэж, зарим нь салж унасан байна. Гэхдээ нисгэгч нь гэмтэж бэртээгүй гэнэ.
Өмнө нь дөрөвдүгээр сард Аризона мужид АНУ-ын агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц “F-16 C” сүйрч байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )