Шуурхай мэдээ: “Сулик” хар салхинаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 25

  Өмнөд Солонгост “Сулик” гэх хүчтэй хар салхины аюул нүүрлээд байна. Хар салхи өчигдөр Жэжү арлыг дайран өнгөрөхдөө том сүйрэл дагуулжээ. Нэг хүн сураггүй алга болж, модод унаж, утасны шугам сүлжээ тасарсан байна.

“The Korea Times”-ийн мэдээлснээр сураггүй болсон хүнийг удалгүй аврах албаныхан олж аварчээ.

“Сулик” хар салхи одоо Пусан руу ойртож байгаа аж. Энэхүү хүчтэй шуурга нь БНСУ-д сүүлийн зургаан жилд болоогүй байгалийн үзэгдэл юм. Өмнөд Солонгост оршин суугаа иргэддээ болгоомжтой байхыг анхааруулж байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top