“Twitter”-ийн тэргүүнээс мэдүүлэг авахаар дууджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 25

  АНУ-ын конгрессын хороо “Twitter”-ийн тэргүүнээс мэдүүлэг авахаар дуудсан байна. “Конгрессын төлөөлөгчдийн танхимын эрчим хүч, худалдааны  хороо Америкийн “Twitter” компанийн тэргүүн Жек Дорсиг дуудсан” гэж тус хорооны мэдэгдэлд өгүүлжээ.

Жек Дорсиг олон нийтийн сүлжээний системийн асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан гэнэ. Тэрбээр ирэх сарын 5-нд мэдээлэл өгөх аж.

2017 оны 11 дүгээр сард интернет акулууд болох “Twitter”, “Facebook”, “Google”-ийн хуульч нар АНУ-ын сенатад мэдээлэл өгсөн билээ. Тэднийг ОХУ Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх асуудлаар мэдүүлэг авахаар дуудаж байсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top