АНУ Зимбабвегийн сөрөг хүчинд хандан Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа үр дүнг хүндлэхийг уриалжээ. Энэ талаар Америкийн Төрийн департаментын мэдэгдэлд “АНУ бүх талд хандан Зимбабегийн үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэхийг уриалж байна” гэсэн байна.
АНУ түүнчлэн Зимбабвегийн засаг захиргааг сонгуулийнхаа тогтолцоог болон улс төр, эдийн засгийн салбартаа шинэчлэлт хийхийг уриалжээ.
Зимбабвегийн бүх нийтийн сонгууль өнгөрсөн сарын 30-нд болсон билээ. Иргэд Ерөнхиийлөгч болон парламентын хоёр танхимын гишүүдийг сонгосон юм. Ерөнхийлөчийн сонгуульд эрх баригч нам болох Зимбабвегийн африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт намын тэргүүн Эммерсон Мнангагва ялалт байгуулсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )